Танилцуулга

“Иргэн Та Баялаг”сан нь иргэдтэй хамтран ажиллах хамтын үйл ажиллагаандааөөрийн хүч бололцоогоо дайчлан иргэдийн боловсрол,амьдрах ухаанысургалтуудыг санаачлан 2009 оноос –Амьдрах Ухаан, Сэтгэл зүйн Энерги Ариусахуй төвтэй хамтран үр дүнтэй явууллаа.

Тус сангийн боловсруулсан Гэр бүлийн боловсрол, “Амьдрах Ухаан”-ы шатчилсан сургалт хөтөлбөрийн хүрээнд: 2009-2010 онуудад

  • Хүн эрдэнэ, байгалийн хүйн холбоо
  • Уламжлалт монгол сэтгэлгээ, арга билгийн ухаан
  • Харилцааны үнэ цэнэ
  • Эрүүл, зөв аж төрөхүй сэдэвт сургалтууд нь УБ хот болон хөдөө орон нутгуудын иргэд, байгууллага хамт олны дунд амжилттай явагдлаа.

Нийгмийн хөгжил, ялангуяа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжлээс улс орны хөгжил, ирээдүйн өнгө төрх харагддаг. Тус сангийн Тэргүүн, НИТХ-н Төлөөлөгч С. Одонтуяа нь энэ талаарх өөрийн дуу холойгоо төрийн эрх баригчдад хүргэж “Залуусын төлөө Загэж хэлцгээе”уриалгаараа“Иргэн Та Баялаг” хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд тус хөдөлгөөний зорилго нь амьдралд хөл тавьж буй хүүхэд залууст Амьдрах ухааны анхан шатны боловсрол олгох,нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж, залуусыг өөртөө итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй, эерэг сэтгэлгээтэй, монгол ёс заншил, зан үйл, соёлоо дээдлэсэн, өндөр ёс зүйн төлөвшилтэй,цаг үеийн олон эрсдлээс ангид оюунлаг, сэтгэлийн тэнхээтэй,ажил, амьдралын бие даах чадвартай жинхэнэ Монгол Хүн болгон бэлтгэн сургах, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, улмаар улс нийтийг хамарсан загвар сургуулийг бий болгох гэж чармайн ажиллалаа.



“Иргэн Та Баялаг” сангийн санаачлага, санхүүжилтээр зохион явуулдаг Амьдрах Ухаан, гэр бүлийн боловсролд зориулсан сургалтуудад хамрагдсан байдлыг дурдвал:

  • 2008-2009 онуудад хөдөө орон нутагт: Өвөрхангай, Дундговь,Дорноговь, Орхон аймгууд, УБ хотын Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд, ХААИС, Сэрүүлэг ДС, Эх нялхасын эмнэлэг,нөхөн сэргээх, сэтгэцийн эрүүл мэндийн төв, нялхасын сувилал эмэгтэйчүүдийн хорих анги, үйлдвэр аж ахуйн байгууллагууд зэрэг 70 гаруй байгууллагыннийт 10.000ажилтан албан хаагчид, иргэдэд180 цагийн сургалт
  • 2010-2011 онд Дархан Уул аймаг, Олимпийн хороо, Төмөр замын байгууллагууд Чингэлтэй, БГД, СХД-н Ерөнхий Боловсрол, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгүүдэд нийт 109 газрын хамт олонд 253 цагийн сургалт явуулж 20.200гаруй иргэд хамрагджээ.

Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 12 удаагийн ярилцлага, сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө,21 удаа SBN, C1, Btv телевизүүдээр цуврал зөвлөгөө, теле сургалтуудыг явуулжээ. Тус сан нь бүх насны 400 гаруй иргэдгэр бүлийн гишүүдэд охид-эмэгтэйчүүд, гэр бүлийн, харилцааны, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан нь “Иргэн Та Баялаг” сан-Амьдрах ухаан-Энерги Ариусахуй” төвийн ажлын үр дүн юм.

“Амьдрах Ухаан” Гэр бүлийн боловсролд зориулсан сургалтын үйл ажиллагааг талархан идэвхитэй оролцож бидэнтэй хамтран ажилласан болон бидэнд хандсан, биднийг ажил хэргийг дэмжиж байсан ЧД-н Боловсролын хэлтэс, БГД-н Эрдмийн Ундраа Цогцолборсургуулийн Захирал МУ-н Гавьяат багш Цэвэлмаа, Хоролсүрэнбусад хамт олон /54-р сургууль, Ганчимэг,/77-р сургууль/ 51, 38, 19, 20-р сургуулиудын захирлууд, 113-р сургуулийн захирал Самдандонжид, Сургалтын албаны менежер Тунгалаг, Мөнхцэцэг, Захирал Намгар, Батбаяр, Нармандах, Эрдмийн Өргөө Цогцолборсургуулийн Захирал Байгаль, Сургалтын Менежер Аюурзана, СХД-н118-р цэцэрлэгийн Эрдэнэбилэг, БГД-н 93, 95, 89, 100, 157, 119, 34, 47 зэрэг цэцэрлэгүүдийн удирдлага, хамт олонд, Зуун наст эмнэлгийн эмч Батхуяг, Чимэгээ нарболон нийт багш сурагчид, эцэг эхчүүд, иргэддээ “Иргэн Та Баялаг” сангаас талархал илэрхийлэн амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Гэр бүлийн боловсролд зориулсан сургалтаас гадна гэр бүлийн гишүүдэд төрсөн өдрийн баяр хүргэж, эр зориг гарган энхийг сахиулах үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулж буй олон зуун цэрэг эрст чин сэтгэлийн захидал илгээх, хувийн цэцэрлэгийн тоног төхөөрөмжөөр хангах, сурагч хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн явуулсаар ирсэн юм. “Иргэн Та Баялаг Сан”эгэл жирийн иргэд, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийнхний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн олон санал санаачлага үйл ажиллагааг гарган хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах болнo.

Иргэн Та Эх Орныхоо Баялаг нь юм.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ