#ХУУЛЬБУСТОМИЛГООНУУДЫН талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын их баяр наадмын өмнөх өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан.

Үүгээр зогсохгүй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг 07/16-ны өдөр ажлаас нь мөн л улс төржүүлж чөлөөлсөн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б.Гэрэлгуаг Боловсролын хэлтсийн даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн юм.

">

БГД-ийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаа зогсоо!

Цаг үеийн мэдээ   •   2019-07-30

 

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, ЗД-ын орлогч дарга Г.Нарангэрэл, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар нар #ХУУЛЬБУСТОМИЛГООНУУДЫН талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын их баяр наадмын өмнөх өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан.

Үүгээр зогсохгүй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг 07/16-ны өдөр ажлаас нь мөн л улс төржүүлж чөлөөлсөн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б.Гэрэлгуаг Боловсролын хэлтсийн даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн юм.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ