ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Team_Odontuya   •

 

Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэж би боддог. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүний хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг сонгогдсон дүүрэгтээ хийснээс гадна эрүүл мэндийн даатгал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж батлууллаа.
Манай улс Хүүхдийн эрхийн тухай хуультай болж төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болголоо. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль мөн зөрчлийн тухай хуульд хүүхэд хамгаалалтай холбоотой заалтуудын хуульчиллаа. Мөн “Эх орон 36” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж 12,000 хүүхэд хамрагдаж, энэхүү хөтөлбөр хүүхэд багачуудад минь үр өгөөжөө өгсөн гэдэгт итгэж байна.

ХҮНИЙ ОРЧЛОНГИЙН ЧИМЭГ БОЛСОН АЛДРАЙ БЯЦХАН ҮРСДЭЭ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

<< БУЦАХ