Миний бие Цагаатгах комиссын даргын хувьд 2021 оны 10 дугаар сард Москвад очиж хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөөд буцахад сэтгэл нэг л хүнд байсан. “Хүний газар элэг нэгтнүүд маань бас л тортой хашаа, цоожтой хаалганы цаана үлдлээ. Нутагт нь хөшөөг нь босгож хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хойч үе болон Монголчууд бид хүндэтгэл үзүүлж байх юмсан даа” гэж бодож буцсан. Ирээд энэ ажлыг санаачилж эхэлсэн. 

Коммунист харгислал, тоталитар дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ял тулгагдан хилсээр цөлөгдөн, цаазаар авахуулсан иргэдийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний сэхээтнүүд, манлайлагчид байсан юм????

Орос дахь хувилбарын гэрэлт хөшөө 2 метр өндөртэй, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг. Харин төрөлх газар шороон дээр нь босгож байгаа дурсгалын самбарыг СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар бүтээлээ. Энэхүү хөшөөг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” ХХК монгол хувилбарын гүйцэтгэлийг хийсэн юм.

Харьд хэлмэгдсэн монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо нутаглуулаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг нь хүндэтгэх боломж хязгаарлагдмал байгаа зэргээс улбаалан өнөөгийн ОХУ-д байгаа гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн хамт ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’–д бүтээхээр зорьж, Улсын комиссын ажлын алба, төрийн болон ТББ-ууд хамтран ажилласаар өнөөдөр энэ ажил биеллээ олж олны хүртээл болж байна.
 
Энэ өдөр бид Монгол улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн нэг санаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх гунигтай боловч үнэн #ТҮҮХИЙН_ГЭРЧ болон зогслоо.

">

ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭРЭЛТ САМБАР НОГООН ТӨГӨЛИЙН ХАМТ СҮНДЭРЛЭЛЭЭ

Цаг үеийн мэдээ   •   2022-10-05

 

ЗХУ-д коммунист хэлмэгдүүлэлтэд өртөж цаазаар авахуулсан Монгол иргэдэд зориулсан гэрэлт самбар дурсгалын цогцолбор Москва орчмын Коммунарка суурингийн Бутово-д оршдог. Энэ тусгай обьектыг Манай төр засгийн санаачлагаар 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болдын зураг төслөөр босгосон байдаг.

Миний бие Цагаатгах комиссын даргын хувьд 2021 оны 10 дугаар сард Москвад очиж хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөөд буцахад сэтгэл нэг л хүнд байсан. “Хүний газар элэг нэгтнүүд маань бас л тортой хашаа, цоожтой хаалганы цаана үлдлээ. Нутагт нь хөшөөг нь босгож хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хойч үе болон Монголчууд бид хүндэтгэл үзүүлж байх юмсан даа” гэж бодож буцсан. Ирээд энэ ажлыг санаачилж эхэлсэн. 

Коммунист харгислал, тоталитар дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ял тулгагдан хилсээр цөлөгдөн, цаазаар авахуулсан иргэдийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний сэхээтнүүд, манлайлагчид байсан юм????

Орос дахь хувилбарын гэрэлт хөшөө 2 метр өндөртэй, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг. Харин төрөлх газар шороон дээр нь босгож байгаа дурсгалын самбарыг СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар бүтээлээ. Энэхүү хөшөөг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” ХХК монгол хувилбарын гүйцэтгэлийг хийсэн юм.

Харьд хэлмэгдсэн монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо нутаглуулаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг нь хүндэтгэх боломж хязгаарлагдмал байгаа зэргээс улбаалан өнөөгийн ОХУ-д байгаа гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн хамт ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’–д бүтээхээр зорьж, Улсын комиссын ажлын алба, төрийн болон ТББ-ууд хамтран ажилласаар өнөөдөр энэ ажил биеллээ олж олны хүртээл болж байна.
 
Энэ өдөр бид Монгол улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн нэг санаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх гунигтай боловч үнэн #ТҮҮХИЙН_ГЭРЧ болон зогслоо.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ