Энэ таван улстөрийн хүчний нэг нь сөрөг хүчний 6 нам эвлэлдсэн зургаалсан эвсэл ба тэд нар Нэгдсэн хүчээр Унгар улсынхаа төлөө гэсэн нэг эвсэл болж (279 нэр дэвшигчтэй), ерөнхий сайдад нэр дэвшигчидээ жилийн өмнөөс сунгаагаар өрсөлдүүлэн, орон даяар урьдчилсан сонгуулийн компанит ажлыг зохион байгуулж явуулснаар Маарки Зай Пээтэр (Márki-Zay Péter) хамгийн их санал авч өрсөлдсөн бөгөөд бусад 4 нам NÉP (Хэвийн Амьдрал Нам, 120 нэр дэвшигч), MKKP (Унгарын Хоёр сүүлтэй Нохойн Нам, 58 н.д), MEMO (Шийдвэрлэх Хөдөлгөөн Нам, 110 н.д), Mi Hazánk (Бидний Их Орон Нам, 208 н.д) зэрэг сөрөг хүчин, түүнээс гадна жижиг эвсэл гэгддэг үндэстний засгийн газрыг 12 жил удирдаж байгаа Fidesz-KDNP (ЗАХН-Христосын Ардчилсан Ардын Нам; эл нам нь баруун төвийн жижиг нам бөгөөд хамтраад 279 н.д) намууд төр түших гишүүдээ сонгон оролцуулж, иргэд нь сонголтоо хийлээ.

Даваа гарагт сонгуулийн дүнгээр эрх баригч Фидэс-КДНП нам дийлэнх суудлыг авч, дахин ялалт байгуулж, 4 дахь удаагаа завсарлагагүй ялалт байгуулж үнэмлэхүй байдлаар засгийн газраа байгуулах эрхтэй үлдэж, 199 суудлаас 135 суудал (68%), зургаалсан эвсэл 56 суудал (28%), Бидний Эх Орон баруун төвийн нам 7 суудал (3,5%) авчээ.

Ийнхүү Унгар улсад сүүлийн 12 жилд европын улстөрийн намуудаас тогтвортой нэг ч ялагдалгүй 4 удаа дараалан ялж буй Фидэс нам хүчтэй үндэстний бие даасан бодлоготой улстөрийн хүчин гэдгээ дахин нотоллоо.Миний бие уг сонгуульд ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн гишүүн байгууллагын хувьд Олон улсын ажиглагчийн үүргийг гүйцэтгэж оролцлоо.

">

Унгар улсын их хурлын сонгуульд ажиглагчаар оролцлоо

Цаг үеийн мэдээ   •   2022-04-05

 

Унгар улсын их хурлын сонгууль 2022 оны 4-р сарын 3-нд болж өнгөрлөө.

1990 онд нийгэм солигдсноос хойш Унгар улсад 9 дэх удаагийн их хурлын ерөнхий сонгууль, мөн насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо ямар байх тухай бүх нийтийн санал асуулга болж, төрийн эрх барьж буй ФИДЭС (Залуу Ардчиллагчидын Холбоо Нам) намаас гадна 5 улстөрийн хүчин буюу намууд их хурлын 199 мандатын төлөө сонгуулийн холимог системийн хувилбараар өрсөлдөв.

Энэ таван улстөрийн хүчний нэг нь сөрөг хүчний 6 нам эвлэлдсэн зургаалсан эвсэл ба тэд нар Нэгдсэн хүчээр Унгар улсынхаа төлөө гэсэн нэг эвсэл болж (279 нэр дэвшигчтэй), ерөнхий сайдад нэр дэвшигчидээ жилийн өмнөөс сунгаагаар өрсөлдүүлэн, орон даяар урьдчилсан сонгуулийн компанит ажлыг зохион байгуулж явуулснаар Маарки Зай Пээтэр (Márki-Zay Péter) хамгийн их санал авч өрсөлдсөн бөгөөд бусад 4 нам NÉP (Хэвийн Амьдрал Нам, 120 нэр дэвшигч), MKKP (Унгарын Хоёр сүүлтэй Нохойн Нам, 58 н.д), MEMO (Шийдвэрлэх Хөдөлгөөн Нам, 110 н.д), Mi Hazánk (Бидний Их Орон Нам, 208 н.д) зэрэг сөрөг хүчин, түүнээс гадна жижиг эвсэл гэгддэг үндэстний засгийн газрыг 12 жил удирдаж байгаа Fidesz-KDNP (ЗАХН-Христосын Ардчилсан Ардын Нам; эл нам нь баруун төвийн жижиг нам бөгөөд хамтраад 279 н.д) намууд төр түших гишүүдээ сонгон оролцуулж, иргэд нь сонголтоо хийлээ.

Даваа гарагт сонгуулийн дүнгээр эрх баригч Фидэс-КДНП нам дийлэнх суудлыг авч, дахин ялалт байгуулж, 4 дахь удаагаа завсарлагагүй ялалт байгуулж үнэмлэхүй байдлаар засгийн газраа байгуулах эрхтэй үлдэж, 199 суудлаас 135 суудал (68%), зургаалсан эвсэл 56 суудал (28%), Бидний Эх Орон баруун төвийн нам 7 суудал (3,5%) авчээ.

Ийнхүү Унгар улсад сүүлийн 12 жилд европын улстөрийн намуудаас тогтвортой нэг ч ялагдалгүй 4 удаа дараалан ялж буй Фидэс нам хүчтэй үндэстний бие даасан бодлоготой улстөрийн хүчин гэдгээ дахин нотоллоо.Миний бие уг сонгуульд ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн гишүүн байгууллагын хувьд Олон улсын ажиглагчийн үүргийг гүйцэтгэж оролцлоо.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ