Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв.

➡Уулзалтын үеэр бид парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, бүлгийн гишүүн Ц.Анандбазар, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч дарга, Холбооны зөвлөл дэх Орос, Монголын парламентын бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн орлогч даргын Ажлын албаны дэд дарга О.Д.Ходырев нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

">

Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллах болно.

Цаг үеийн мэдээ   •   2021-11-15

 

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт хүлээн авч уулзлаа.

➡Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв.

➡Уулзалтын үеэр бид парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, бүлгийн гишүүн Ц.Анандбазар, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч дарга, Холбооны зөвлөл дэх Орос, Монголын парламентын бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн орлогч даргын Ажлын албаны дэд дарга О.Д.Ходырев нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ