">

“Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Цаг үеийн мэдээ   •   2021-11-15

 

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Форумд оролцож буй Оросын Холбооны Улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөллийг Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн даргын хувиар хүлээн авч уулзлаа.

Энэ жилийн форумд Оросын Холбооны Улсаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл 20 гаруй зочид хүрэлцэн ирсэн юм.

Монгол Оросын хооронд тогтоосон стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд мэдээ мэдээллийн шууд солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал хүчин зүйл юм.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож буй цаг мөчид хоёр орны сэтгүүлчид нэг дор чуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж байгаад талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ