6 дугаар сарын 7-нд А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгуулах тухай өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй байна гэсэн үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгаж шийдвэрлэлээ..

-Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн талаар нарийн мэдээлэл төдийлөн элбэг биш байдаг. Ер нь яг яаж хэлмэгдсэн юм бэ?

1990 оны 4 дүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг цуцалж хураан авахдаа мөн эхнэр А.И.Филатовад нь олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг шагналыг нь хураан авсан байдаг. Ийнхүү төрийн тэргүүн байсан нөхөрт нь оноосон бүх ял шийтгэлийг “Хүүхдийн төлөө фонд” гэдэг олон нийтийн байгууллагын ТУЗ-ын дарга гэх албан тушаалтай байсан эхнэрт нь ижил оноосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ын “Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал байсан юм.

А.И.Филатова дөчин хэдэн жил ханилсан нөхрийнхөө хамт 1984 оноос 1991 он хүртэл 7 жилийн турш Москвад гэрийн хорионд байсан бөгөөд нөхрийгөө оршуулсан өдөр нь буюу 1991 оны 4 дүгээр сарын 29-нд прокурорын байгууллага шөнө дөл болтол түүнээс  байцаалт авч эд хөрөнгийг нь комиссын худалдаагаар зарж борлуулах, битүүмжилсэн байсан хадгаламжийн мөнгийг нь хураан авах баримт үйлдсэн байдаг. Харин шалгалтын явцад “Хүүхдийн төлөө фондын” хөрөнгөөс ашиглан завшсан үйлдэл нь тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй тул БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан А.И.Филатовад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтоосон байдаг юм. Гэвч албан ёсны шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан баримт бичгийг өдий болтол гаргаагүй байсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.

Өнгөрсөн 20-р зуунд улс орныхоо хагас зуун жилийн түүхийг бүтээсэн удирдагчийн талаар хэр их баримт, материал үлдсэн байдаг юм бол?

Төр, засгийн шугамаарх түүхийн холбогдолтой бичиг баримтын зүйлс нь харьцангуй сайн хамгаалагдаж үлдсэн юм байна. Харин манай улсын 40 гаруй жилийн түүхтэй холбоотой 670 нэрийн 1880 гаруй эд зүйлийг амьдарч байсан байрнаас нь хураан авсан байдаг ч хувийн архив, гэрэл зураг, ном, бэлэг дурсгалын зүйлс зэргээс нь нилээд нь Үндэсний түүхийн музей болон архивт очоогүй алдагдсан нь тухайн үеийн баримт материалаас харагддаг юм.

-А.И.Филатова өөрийн хийж байсан ажлынхаа талаар ямар нэг дурсамж, ном үлдээсэн болов уу?

1995 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Комсомольская правда” сонинд А.И.Филатова  ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Хүүхдийн төлөө фондын” ТУЗ-ын даргаас өөр албан тушаал хашиж байгаагүйгээ, энэ ажлыг эрхэлж байхдаа хүүхдийн олон арван цэцэрлэг, сургууль, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу техникчдын ордон, Пионерийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг хүүхэд, залуучуудын төлөөх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлүүлж байснаа ярьсан нь үлдсэн. Тэрээр 2001 онд 81 насан дээрээ өөд болсон. Харин түүний хүү Ц.Зориг “Сүүлчийн долоон жил” гэсэн ном гаргасан байдаг юм.

-Түүхийн явцад тухайн үедээ зөв мэт байсан шийдвэр хожим буруудах зэргээр түүхийн хүрд цаг хугацааны шалгуур болдог.

Монголын хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хийж чадах бүхий л боломжит санаачилга, сэтгэл, зүтгэлээ дайчилж явсан энэ эмэгтэйн олон жил гутаан доромжлогдсон нэр төрийг сэргээж, амьд сэрүүн ахуйд нь уучлал гуйж амжаагүй нь нэн харамсалтай ч, ямар ч л байсан Монгол Улс түүнийг албан ёсоор цагаатгаж, түүхэнд гавьяа зүтгэлийг нь хэвээр үлдээж байгаа нь шударга ёсонд нийцсэн улс төрийн чухал ач холбогдолтой юм.    

 
">

А.И.Филатоваг 37 жилийн дараа цагаатгалаа

Цаг үеийн мэдээ   •   2021-06-17

 

-Цагаатгалын комиссын гаргасан өргөдлөөр А.И.Филатоваг цагаатгасан тухай шийдвэр гарсан байна?

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд А.И.Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасан. Уг асуудлаар үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм.

6 дугаар сарын 7-нд А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгуулах тухай өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй байна гэсэн үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгаж шийдвэрлэлээ..

-Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн талаар нарийн мэдээлэл төдийлөн элбэг биш байдаг. Ер нь яг яаж хэлмэгдсэн юм бэ?

1990 оны 4 дүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг цуцалж хураан авахдаа мөн эхнэр А.И.Филатовад нь олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг шагналыг нь хураан авсан байдаг. Ийнхүү төрийн тэргүүн байсан нөхөрт нь оноосон бүх ял шийтгэлийг “Хүүхдийн төлөө фонд” гэдэг олон нийтийн байгууллагын ТУЗ-ын дарга гэх албан тушаалтай байсан эхнэрт нь ижил оноосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ын “Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал байсан юм.

А.И.Филатова дөчин хэдэн жил ханилсан нөхрийнхөө хамт 1984 оноос 1991 он хүртэл 7 жилийн турш Москвад гэрийн хорионд байсан бөгөөд нөхрийгөө оршуулсан өдөр нь буюу 1991 оны 4 дүгээр сарын 29-нд прокурорын байгууллага шөнө дөл болтол түүнээс  байцаалт авч эд хөрөнгийг нь комиссын худалдаагаар зарж борлуулах, битүүмжилсэн байсан хадгаламжийн мөнгийг нь хураан авах баримт үйлдсэн байдаг. Харин шалгалтын явцад “Хүүхдийн төлөө фондын” хөрөнгөөс ашиглан завшсан үйлдэл нь тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй тул БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан А.И.Филатовад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтоосон байдаг юм. Гэвч албан ёсны шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан баримт бичгийг өдий болтол гаргаагүй байсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.

Өнгөрсөн 20-р зуунд улс орныхоо хагас зуун жилийн түүхийг бүтээсэн удирдагчийн талаар хэр их баримт, материал үлдсэн байдаг юм бол?

Төр, засгийн шугамаарх түүхийн холбогдолтой бичиг баримтын зүйлс нь харьцангуй сайн хамгаалагдаж үлдсэн юм байна. Харин манай улсын 40 гаруй жилийн түүхтэй холбоотой 670 нэрийн 1880 гаруй эд зүйлийг амьдарч байсан байрнаас нь хураан авсан байдаг ч хувийн архив, гэрэл зураг, ном, бэлэг дурсгалын зүйлс зэргээс нь нилээд нь Үндэсний түүхийн музей болон архивт очоогүй алдагдсан нь тухайн үеийн баримт материалаас харагддаг юм.

-А.И.Филатова өөрийн хийж байсан ажлынхаа талаар ямар нэг дурсамж, ном үлдээсэн болов уу?

1995 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Комсомольская правда” сонинд А.И.Филатова  ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Хүүхдийн төлөө фондын” ТУЗ-ын даргаас өөр албан тушаал хашиж байгаагүйгээ, энэ ажлыг эрхэлж байхдаа хүүхдийн олон арван цэцэрлэг, сургууль, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу техникчдын ордон, Пионерийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг хүүхэд, залуучуудын төлөөх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлүүлж байснаа ярьсан нь үлдсэн. Тэрээр 2001 онд 81 насан дээрээ өөд болсон. Харин түүний хүү Ц.Зориг “Сүүлчийн долоон жил” гэсэн ном гаргасан байдаг юм.

-Түүхийн явцад тухайн үедээ зөв мэт байсан шийдвэр хожим буруудах зэргээр түүхийн хүрд цаг хугацааны шалгуур болдог.

Монголын хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хийж чадах бүхий л боломжит санаачилга, сэтгэл, зүтгэлээ дайчилж явсан энэ эмэгтэйн олон жил гутаан доромжлогдсон нэр төрийг сэргээж, амьд сэрүүн ахуйд нь уучлал гуйж амжаагүй нь нэн харамсалтай ч, ямар ч л байсан Монгол Улс түүнийг албан ёсоор цагаатгаж, түүхэнд гавьяа зүтгэлийг нь хэвээр үлдээж байгаа нь шударга ёсонд нийцсэн улс төрийн чухал ач холбогдолтой юм.    

 

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ