УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажилладаг. Энэ комиссын үйл ажиллагааны талаар яриагаа эхлэх үү?

-Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн олон мянган иргэд, тэдний ар гэрийнхний хүсэлт, шаардлагаар 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсан юм. Энэ комисс Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль, Улсын комиссын дүрэм болон бусад хууль тогтоомж, эрхийн актыг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Нийт 31314 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь бүрэн сэргээсэн байна. Энэ тоонд 1922-1990 он хүртэлх хугацаанд улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд ч олноор багтсан байгаа. Харин өнөөдөр Улсын комиссын зүгээс БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Юмжаагийн Цэдэнбал, түүний эхнэр Анастасия Ивановна Цэдэнбал Филатова нарын нэр төрийг сэргээн цагаатгуулах талаар холбогдох шүүхэд хүсэлтээ хүргүүллээ.

-Ерөнхийлөгч Н.Багабанди өмнө нь Ю.Цэдэнбал агсантай холбоотой зарлиг гаргасан байдаг шүү дээ. Тэр зарлигаар Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан гэж олон нийт ойлгодог?

-Иргэд Ю.Цэдэнбал агсныг цагаатгачихсан гэсэн ойлголттой байдаг. Харамсалтай нь үгүй. 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 50 тоот зарлигаар Юмжаагийн Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай 1990 онд гаргасан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг л хүчингүй болгосон юм билээ.

-Тэр зарлигаар Ю.Цэдэнбал гуайг цагаатгаагүй гэсэн үг үү?

-Ю.Цэдэнбал, А.И.Филатова нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн эсэхийг зөвхөн шүүхээс хянан шийдвэрлэж нэр төрийг нь сэргээн цагаатгах хуулийн зохицуулалттай. Өмнө дурдсан цол хасах тухай зарлигийг хүчингүй болгох тухай Ерөнхийлөгчийн 1997 оны аравдугаар сарын 31-ний 60 дугаар тоот зарлиг бол цагаатгасан шийдвэр биш.

Түүнчлэн шүүхээс цагаатгагдсан хэлмэгдэгчид, хэлмэгдүүлсний улмаас хассан улсын алдар цол, одон, медаль, Засгийн газрын шагнал, цэргийн болон тусгай цолыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгох хуулийн зохицуулалттай.

-Тэгэхээр Цэдэнбал Филатова агсныг ч цагаатгах талаар өмнө нь огт хөндөгдөөгүй гэсэн үг үү?

-Цэдэнбал-Филатова Анастасия Ивановна 1947 онд Монголын бэр болж ирснээсээ хойш 1984 он хүртэл Монгол Улс, Улаанбаатар хотноо амьдарч, ажиллаж байсан, хоёр хүүгийн эх хүн. Тэрээр 1984 онд улс төр, үзэл суртлын шалтгаанаар ажил, албан тушаалаасаа халагдаж, нөхрийн хамт долоон жил гэрийн хорионд орж, паспортаа хураалган, тэтгэврээ хасуулж, хувь хүний наад захын эрх, эрх чөлөөгөө хаан боогдуулсан байдаг.

Түүнийг нөхрөө оршуулаад дөнгөж гэртээ орж ирэхэд нь хүчээр байцаалтууд явуулсан, алдар гавьяа, цол, шагнал, хувьд ногдох хөрөнгийг нь хураасан зэрэг нь "НҮБ-ын Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын олон зүйл заалтыг зөрчиж, тухайн үед мөрдөгдөж байсан манай улсын үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг нь доройтуулсан шударга бус хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж гэр бүл, үр хүүхэд, түүхчид, эрдэмтэн судлаачид, ТББ үздэг. Мөн архивын бичиг баримтуудтай танилцахад хувь хүний эрхийг дэндүү зөрчсөн зүйлүүд маш их байгааг уншаад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байсан. Бүх хөрөнгийг хураахдаа дулаан хувцас, тэр байтугай дотуур хувцсуудыг нь хурааж захын контор гэдэг газар шилжүүллээ гэж протоколд тэмдэглэсэн байдаг. Түүний Монгол Улсын хөгжил дэвшил, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, соёл боловсролын төлөө санаачилж хийсэн үр бүтээлтэй ажлуудыг нь үнэлж төрөөс олгосон гавьяа, алдар цол шагналыг нь тухайн үеийн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар нөхрийнх нь хамт нэг өдөр хураан авч хассан хэдий ч өнөөдрийг хүртэл уг А.И.Филатовагийн зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээж олгоогүй байна. Түүнчлэн 1992 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нь тогтоогдож Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгдэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлсэн Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээн цагаатгаж улмаар 1990 онд хураагдсан цол, шагналыг нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Энэ асуудлыг өмнө нь хөндөж байсан юм болов уу. Мөн та яагаад шүүхэд хандах болсон юм бэ?

-УИХ-ын дэд даргын хариуцах ажлын нэг чиглэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудал багтдаг юм л даа. Өмнө нь 2014 онд тухайн үеийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын (ЦАУЗБУК) дарга Л.Цогийн 19 дүгээр захирамжаар байгуулагдсан хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг цагаатгах эсэх асуудлыг судлаад улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй гэж дүгнэлт гаргасан байдаг. Мөн төрийн бус байгууллага, судлаачдын зүгээс өргөдөл хүсэлт байнга ирүүлсээр байгаа. Өмнө нь түүний үр хүүхдүүдээс болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон гэргий Цэдэнбал-Филатова нарын асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж байсан цөөнгүй тохиолдол байгаа хэдий ч албан ёсоор шүүхийн шийдвэр гараагүй учраас энэ асуудал хаагдахгүй өнөөдрийг хүрсэн. ЦАУЗБУК-ын хуулиар хүлээсэн нэг үүрэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүнийг цагаатгуулах тухай гомдлыг гаргах асуудал байдаг. Энэ цагаатгуулах тухай гомдлыг гаргаж болох хуулийн хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Тэгэхээр хуулийн боломжит хугацааг бас харгалзаж үзсэн. Юмжаагийн Цэдэнбал түүний гэргий Цэдэнбал-Филатова Анастасия Ивановна нарын нэр төрийг нь сэргээх асуудлыг шүүх хүлээн авч тэднийг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн нөхцөл байдлыг зөвхөн нэг талын тайлбар баримтад авталгүй олон талаас нь ул суурьтай судлан тогтоож хууль ёсоор шийдвэрлэнэ гэж найдаж байна.

-Та саяхан "2019 оны ЭМД сангийн үлдэгдэл 557,5 тэрбум байна. Хуулиараа 10 хувийг л эрсдэлийн санд үлдээж бусад мөнгийг даатгал төлөгчдөдөө зарцуулах ёстой. 2012-2016 УИХ иргэдийг эрүүл мэндийн зардлаас болж санхүүгийн ядууралд оруулахгүй байх зорилгоор маш сайн хуулийг баталж байсан" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байсан. Үлдсэн 90 хувь нь юунд зарцуулагддаг юм бол?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан. Нийгмийн даатгалын сан бол хуримтлал үүсгэдэг сан. Харин ЭМД-ын сан бол хуримтлалын сан биш, даатгал төлөгчдөд зарцуулагдаж байх ёстой мөнгө. Төсвийн мөнгө биш, даатгал төлөгчдийн мөнгө. Тиймээс даатгалын мөнгийг хуулийн дагуу иргэддээ зарцуулаач гэдэг шаардлагыг чуулган дээр тавьсан. Сар бүр ахмадууд уух эмээ авах гэж бөөн оочер дараалал болдог. Яагаад гэхээр тэр өдрийнхөө өглөө эрт очиж оочерлохгүй бол эм нь, тухайн эмийн санд олгосон санхүүжилт нь дуусчихдаг. Энэ ахмадуудын өмнө тулгамдаж байгаа маш том асуудал. Ядаж тэдний эмийг хүрэлцээтэй олгоод өгчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр өрхийн эмнэлгүүдийн төсөв маш бага. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагад анхаарахгүй байна. Энэ чинь иргэдээ үл тоож байгаагийн нэг хэлбэр. Төсвөөс нэг иргэнд тооцож өгдөг мөнгө учраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж болох олон үйлчилгээг хуульчлаад оруулсан шүү дээ. Иргэдээсээ, өрхийн эмнэлгээсээ харамлаад байж болохгүй. 10 хувийг бол хуулиараа эрсдэлийн санд үлдээгээд бусдыг даатгал төлөгчдөдөө зарцуулж байх ёстой. Иргэд нь огт өвдөхгүй байгаа бол өөр хэрэг. Эрүүл мэндийн зардлаасаа болж хэдэн мянгаараа ядууралд орж байна. Мөнгөгүйгээсээ нас барж байгаа олон өвчтөнүүд ч байна. Гэтэл 557 тэрбум чинь их мөнгө шүү дээ. Энэ мөнгө чинь иргэдэд өөрсдөд нь зориулагдах ёстой мөнгө.

-Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл аюулын харанга дэлдэж байна. Эрүүл мэндийн даатгалын систем муу учраас хавдраар өвчилж буй иргэд эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцдаг. Энэ нь тэдний өрхийн эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг гэх мэтчилэн асуудал их. Ер нь Эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэлийн талаар яригдаж байгаа юу?

-Хууль муу байгаадаа биш, буруу хэрэгжүүлээд байна. Энэ асуудлыг би чуулган, байнгын хорооны хурлууд дээр байнга хэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд хатуу дэд бүтэц (барилга, байшин, зам)-дээ бүх мөнгөө зарцуулж ирсэн. Одоо зөөлөн дэд бүтэц буюу иргэдийнхээ эрүүл мэнд,хүний хөгжилдөө анхаарч ажиллах шаардлага байгаа. Засаг даргаар ажиллаж байхдаа 10 мянган өрхөд “Хавдрын эсрэг довтолгоо” аяныг эхлүүлсэн. Иргэд маш их хандсан, иргэдэд хүрсэн,энэ аянаа үргэлжлүүлнэ.Одоо л бид хавдартай тэмцэхгүй юм бол оройтно. 2012-2016 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль зэрэг маш чухал хуулиудыг батлуулсан. Хууль сайн болсон. ЭМД-ын сан хангалттай мөнгөтэй байгаа биз дээ. Нөгөө иргэдээсээ, өрхийн, хувийн эмнэлгүүдээсээ харамладаг сэтгэхүй нь давамгайлаад байна. Харамсалтай нь хуулиуд бүрэн хэрэгжихгүй байна. Эдгээр хуулиудаа хэрэгжүүлээд эхэлчихвэл цөөн хүн амтай манай улс өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлээд байхгүй, шинэчлэлийн нэг хэлбэрт шилжих бүрэн боломжтой. Яагаад гэхээр маш чухал заалтууд тус хуулиудад бий. Нөгөөтэйгүүр иргэдийн эрүүл мэндийн санхүүжилтийн талаар мэдээлэлгүйг далимдуулж төсөв, мөнгө байхгүй мэт ойлголт өгч олон жил хуурч ирлээ. Мөн эмнэлгийн ажилчдын асуудлыг шийдэх боломжгүй мэт сэтгэгдэл төөрөгдүүлдэг. Төсөв хүнд байгаа нь үнэн. Гэвч даатгалын санд мөнгө хангалттай байгаа биз дээ. Сая 2020 оны төсвийн тодотгол баталсан. 2020 оны орлого, зарлага бараг тэнцүү байна. Тэгэхээр 2019 оны 500-гаад тэрбум төгрөг 2020 оны төгсгөлд бас л тэр чигээрээ үлдэнэ гэсэн үг. Харин саяны ээлжит бус чуулганаар олон чухал нэмэлтүүд орсонд баяртай байна. Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан “Ардын эрүүл мэнд” лобби бүлэг байгуулагдаад ажиллаж байна.

">

С.ОДОНТУЯА: ОЛОН ЖИЛИЙН ЭРГЭЛЗЭЭНД МОНГОЛЫН ШҮҮХ ЦЭГ ТАВИХ ЁСТОЙ /2020.09.03/

Цаг үеийн мэдээ   •   2021-01-25

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ