https://news.mn/r/2392967/?fbclid=IwAR1NVie8KP-KeIc53mNoBExFmKotokiDH-DbWIKyLk_xyGURYOnpUIWyR8I

 

">

С.Одонтуяа “Бид эх орондоо ирмээр байна” суулт эхлүүллээ

Цаг үеийн мэдээ   •   2021-01-22

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид эх орондоо ирмээр байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байгаа талаараа  өнөөдөр /2021.01.18/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа суулт хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа  “Маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсч байгаа боловч ирж чадахгүй байна. Өнгөрсөн зун нэлээд олон нислэг хийсэн боловч, сүүлийн үед тусгай нислэг хийхгүй, товлосон нислэг цуцлагдаж байгаагаас маш олон иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна.  Тэнд олон хүн өлсгөлөн зарласан. Жирэмсэн, өвчтэй, бага насны хүүхэдтэй гээд хүндэтгэх шалтгаантай маш олон хүн эх орондоо ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэнд байгаагаас зарим нь онгоцондоо суухын өмнө нас барсан. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй" гэсэн юм.

Тэрбээр гадаадад гацсан иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа талаарх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлж байгаа аж.

ҮАБЗ-д хүргүүлж буй шаардлагад,

  • Эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан маш олон иргэд БНСУ, АНУ, Турктбайгаа иргэдийг яаралтай татан авах. Энэ хүмүүс эх орондоо ирэхийн тулд зарим нь жил хүлээж байна.
  • Буцах өдрөө хүлээн хоолхүнсгүй,  амьдрах байргүй байгаа хүмүүсийн нөхцөлийг анхаарах
  • Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож иргэдэд нээлттэй мэдээлэл өгч төлөвлөх боломжийг олгох гэсэн гурван асуудлыг тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнгөрсөн оны долдугаар сараас хойш гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг яаралтай татан авах асуудлаар холбогдох байгууллагууд руу  захидал явуулжээ. Тэрбээр "Би өнгөрсөн хугацаанд маш хүлээцтэй хандсан.  Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам зэрэг 10 гаруй газарт хандсан. Гэтэл УОК, Засгийн газраас доривтой арга хэмжээ авсангүй. Миний захидалд  хариу өгөхдөө “Гадаад байгаа иргэдэд санхүүгийн тусламж үзүүлж,  хоноглох байраар хангаж байгаа гэсэн мэдээлэл  өгдөг боловч бодит байдалд иргэд Элчингүүдийн үүдэнд цаасан дээр хэвтэж байна. Тийм учраас энэ суултыг зарлаж, бусад гишүүдийг нэгдэхийг уриалж байна” гэлээ.

https://news.mn/r/2392967/?fbclid=IwAR1NVie8KP-KeIc53mNoBExFmKotokiDH-DbWIKyLk_xyGURYOnpUIWyR8I

 

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ