">

БГД-ЫН ЗАСАГ ДАРГА С.ОДОНТУЯА 20-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

Uncategorised   •   2020-04-13

 

Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд сайжруулсан түшлний хэрэглээг хянах, үүнтэй холбоотой гэр хороодод тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийн тулд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хуваарийн дагуу 20-р хороонд өнөөдөр ажилаллаа. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний хэрэглээ буурч, түгээлт хэвийн явагдаж, ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

COVID-19 вирустай холбоотойгоор холбоотойгоор 20-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудтай уулзлаа. Мөнх увидас ӨЭМТ нь иргэдийн халууныг үзэж, тэмдэглэл хөтлөн гар ариутгагчыг тогтмол хэрэглүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад хорооны 10 гаруй иргэд хамрагдаж гэрийн тусгаарлалтанд байна.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ