ОДНООГИЙН БУЛАН №1

Uncategorised   •   2012-02-17

 

Би сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хуулиуд дээр ажиллаж байна. Хууль журмууд сайн байж болох ч хүний өөрийн амьдралын хэвшлээс бүх зүйл шалтгаалдаг. Үүнээс үүдэн “Эрүүл хүн – Монголын баялаг” гэдэг уриаг дэвшүүлэн, ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байгаа. Бид өвчнөөс урьдчилан сэргийлж, өрхийн төсвөө хэмнэвэл санхүүгийн орлогоос гадна эрүүл мэнд гэдэг олдошгүй баялаг танд үлдэнэ. Өөрөөр хэлбэл “ниргэсэн хойно нь хашгирсанаас нидэртэй байгаа дээр нь биеэ тордьё” гэсэн санаа.

Төр түшилцэх их ажлынхаа хажуугаар сайн ээж, сайн хань байх нь миний зам. Тиймээс олж авсан туршлага, санаачлагуудаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас бусад хүмүүст хэлж, хуваалцах дуртай. Харин нийгмийн сүлжээ надад энэ боломжийг олголоо. Та ч гэсэн өөрийн мэргэн санааг бусадтай хуваалцахыг хүсвэл “Одноогийн Булан”-д хандаарай.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ