Хайрцагнаас гадуур сэтгэх нь

 

Хөгжиж байгаа орны хувьд Монгол улс массын үйлдвэрлэлд анхаарахаасаа массаар үйлдвэрлүүлэхэд анхаарах цаг болсон. Бид бүтээгдэхүүний тоо, өртөгт хэтэрхий анхаараад бүтээгдэхүүн бий болгодог ажилчныг мартаж байна. Хувийн ч, хувьсгалын ч салбарт ажилчнаас илүү бүтээгдэхүүн чухал ач холбогдолтой байна. Яг үнэндээ бол бид өнөөдөр хүртэл массаар ч үйлдвэрлэж чадахгүй байгаа билээ. Масс үйлдвэрлэлтэй ганц салбар болох уул уурхайд тун цөөхөн монгол иргэд ажиллаж байна.

Бид бусад иргэдээ ажил орлоготой болгох хэрэгтэй байна. Хүн амын цонх таарсан ч Засгийн газар цонхыг нээж чадахгүй байгаа болохоор хүн амын өсөлт дагаж ажилгүйчүүдийн тоо өсөөд, ядуу нь нэмэгдээд, нийгэм тогтворгүй байна. Орчин үеийн эдийн засаг тогтворгүй. Байгалийн нөөц хязгаартай. Байгалийн бохирдол даах чадвар ч хязгаартай. Бид нэгэнт Өрнөдөөс үнэтэй хамгийн шинэ технологи шилжүүлэх нь асуудлыг шийдэж чадаагүй тул Засгийн газар тогтвортой хөгжилд төвлөрөх хэрэгтэй байна.


 

Буддист эдийн засгийн эцэг

 

Алсын хараатай ийм төлөвлөгөөг анх удаа Өрнөдөд Фриц Шумахер дайны дараах Их Британийн эдийн засгийг дахин сэргээхэд хэрэглэсэн юм.

Их Британийн эдийн засагч, статистикч агсан Эрнст Фрейдрих “Фриц” Шумахер (1911-1977)нь ихээхэн нөлөөтэй олон улсын эдийн засгийн сэтгэгч байсан юм. Жон Мэйнард Кейнсийн гарын шавь тэрээр Ж.К.Гилбрэйттэй хамт ажиллаж байжээ. Тэрээр хорин жилийн турш Их Британийн Үндэсний Нүүрсний зөвлөлийн эдийн засгийн ахлах зөвлөх хийжээ. Түүний сэтгэлгээнүүд 1970-аад онд англи хэлээр ярьдаг ертөнцөд цуутай байлаа. Тэрээр Өрнөдийн шинэ уламжлалт эдийн засгийг сөрж, дан бүтээгдэхүүн гарцад төвлөрсөн хүнлэг бус технологийг шүүмжилж, төвлөрсөн бус, зохистой технологи, хүн-загвартай эдийн засгийн хандлагыг санал болгосон.

“Таймс” түүний 1973 онд хэвлэгдсэн “Жижиг тусмаа гоё” номыг дэлхийн II дайнаас хойшхи хамгийн их нөлөө үзүүлсэн 100 номын нэгээр шалгаруулжээ. Энэ номонд “Эдийн засгийн амьдралын хамгийн зохистой арга зам нь нутгийн олны эрэлтийг хангахаар орон нутгийн нөөцөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм” гэжээ. Шумахер бол Үндэсний Нийт Бүтээгдэхүүнийг хүний хөгжлийг хэмжихэд зохистой эсэхэд эргэлзсэн анхны эдийн засагч байсан юм.


 

Дунд түвшний эдийн засаг

 

Орчин үеийн технологийг бодвол дундаж технологи нь манай орны иргэдэд илүү хямд болоод байгаль орчинд ээлтэй байх болно гэж үзжээ. Бид бүтээгдэхүүний технологийн асуудлыг анхаарч үзэхгүй бол байгалийн капитал болох хязгаарлагдмал нөөцийг ирээдүйд үлдээлгүй хойч үеэ энэ ашгаас салгахаар өнөөгийн бид болчимгүй идэж сүйтгэж байна. Шумахерын сэтгэлгээ тэр үед нэмэгдэж байсан экологийн төлөө санаа зовнил болон далан онд бүрэлдэж байсан байгаль орчныг хамгаалах үзэлтэй давхцаж, Шумахер байгаль орчны “Грийнпийс” хөдөлгөөний баатар болжээ.

Үйлдвэрлэлийн төвлөрөл нь тэнцвэргүй, эдийн засагч бус байдлаараа практик бус, үр дүнгүй болгож байгаа тул үндэсний эдийн засгийн бүтцийг илүү даруу “дунд түвшний хэмжээнд” барихыг санал болгож байна.

“Ажлыг утга учиргүй, уйтгартай, ажилчны мэдрэл барсан хэлбэрээр зохион байгуулбал бага хэмжээний гэмт хэрэг болно; энэ нь хүмүүсээс илүү бүтээгдэхүүнд санаа зовж байгааг илэрхийлэх бөгөөд өрөвч сэтгэл дутсан сүнс сүлд доройтуулсан хамгийн муу оршин байхын балар тал нь болно” гэсэн Шумахерийн үг өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд үнэн байдал юм.

Шумахерийн сэтгэлгээний төв нь хэмжээний тухай асуулт байлаа. Шумахерийн санал болгосон “том доторх жижигхэн” гэсэн санаа бол төвлөрлөөс зугтаах тусгай төрөл юм. Түүнийхээр бол том байгууллага ажиллахдаа хоорондоо холбогдсон жижиг байгууллагуудын бүлэг мэт аашлах ёстой гэжээ.

 

Дүгнэлт

 

Өнөөгийн академичдаас ялгаатай нь “Унци туршлага тонн онолоос дээр” гэж Шумахер үздэг учир өөрийн сэтгэлгээг амьдралд хэрэгжүүлэхийг зорьдог байжээ. Би ч гэсэн түүнтэй санал нэгтэй байна, туршаад үзвэл яасан юм бэ, залуусаа.

">

БУРХАНЧ ЭДИЙН ЗАСАГ: ЖИЖИГХЭН ТУСМАА ГОЁ

Uncategorised   •   2012-02-17

 

Бурхан Будда хамгийн бага хэрэглээгээр хамгийн удаан оршин амьдрахыг, зорилготой байхыг онцолдог. Бурханы энэ үзэл санааг Засгийн газрын эдийн засгийн менежментэд тусгавал хүн-загвартай, иргэдэд ээлтэй, жирийн хүмүүс ойлгож дагахад хялбар, практик ач холбогдолтой санагдана. Үе үеийн Засгийн газрууд хурдан том болох гэж хэтэрхий их яарч байсан. Том тоо, том өсөлт ярьж, бүр зүүдэлж, “Өсөлт жирийн хүмүүст хэр наалдацтай байв?” гэсэн жижигхэн асуултанд унаж, улмаар тахимаа өгч байлаа. Хүний шунал дээвэргүй, ёроолгүй болохоор хэрэглээ хөөсөн өнөөгийн тогтолцоо зэрэглээ хөөцөлдсөн хүүхэд шиг биднийг хоосон талд нүцгэн үлдээж байна. “Өсөлт бол сайн” ба “Том тусмаа сайн” гэсэн ойлголт бол манай жижигхэн эдийн засгийн хүндэрсэн ханиад юм.

Бурхан Будда хамгийн бага хэрэглээгээр хамгийн удаан оршин амьдрахыг, зорилготой байхыг онцолдог. Бурханы энэ үзэл санааг Засгийн газрын эдийн засгийн менежментэд тусгавал хүн-загвартай, иргэдэд ээлтэй, жирийн хүмүүс ойлгож дагахад хялбар, практик ач холбогдолтой санагдана.

Үе үеийн Засгийн газрууд хурдан том болох гэж хэтэрхий их яарч байна. Том тоо, том өсөлт ярьж, бүр зүүдэлж, “Өсөлт жирийн хүмүүст хэр наалдацтай байв?” гэсэн жижигхэн асуултанд унаж, улмаар тахимаа өгч байлаа. Хүний шунал дээвэргүй, ёроолгүй болохоор хэрэглээ хөөсөн өнөөгийн тогтолцоо зэрэглээ хөөцөлдсөн хүүхэд шиг биднийг хоосон талд нүцгэн үлдээж байна. “Өсөлт бол сайн” ба “Том тусмаа сайн” гэсэн ойлголт бол манай жижигхэн эдийн засгийн хүндэрсэн ханиад юм.


 

Хайрцагнаас гадуур сэтгэх нь

 

Хөгжиж байгаа орны хувьд Монгол улс массын үйлдвэрлэлд анхаарахаасаа массаар үйлдвэрлүүлэхэд анхаарах цаг болсон. Бид бүтээгдэхүүний тоо, өртөгт хэтэрхий анхаараад бүтээгдэхүүн бий болгодог ажилчныг мартаж байна. Хувийн ч, хувьсгалын ч салбарт ажилчнаас илүү бүтээгдэхүүн чухал ач холбогдолтой байна. Яг үнэндээ бол бид өнөөдөр хүртэл массаар ч үйлдвэрлэж чадахгүй байгаа билээ. Масс үйлдвэрлэлтэй ганц салбар болох уул уурхайд тун цөөхөн монгол иргэд ажиллаж байна.

Бид бусад иргэдээ ажил орлоготой болгох хэрэгтэй байна. Хүн амын цонх таарсан ч Засгийн газар цонхыг нээж чадахгүй байгаа болохоор хүн амын өсөлт дагаж ажилгүйчүүдийн тоо өсөөд, ядуу нь нэмэгдээд, нийгэм тогтворгүй байна. Орчин үеийн эдийн засаг тогтворгүй. Байгалийн нөөц хязгаартай. Байгалийн бохирдол даах чадвар ч хязгаартай. Бид нэгэнт Өрнөдөөс үнэтэй хамгийн шинэ технологи шилжүүлэх нь асуудлыг шийдэж чадаагүй тул Засгийн газар тогтвортой хөгжилд төвлөрөх хэрэгтэй байна.


 

Буддист эдийн засгийн эцэг

 

Алсын хараатай ийм төлөвлөгөөг анх удаа Өрнөдөд Фриц Шумахер дайны дараах Их Британийн эдийн засгийг дахин сэргээхэд хэрэглэсэн юм.

Их Британийн эдийн засагч, статистикч агсан Эрнст Фрейдрих “Фриц” Шумахер (1911-1977)нь ихээхэн нөлөөтэй олон улсын эдийн засгийн сэтгэгч байсан юм. Жон Мэйнард Кейнсийн гарын шавь тэрээр Ж.К.Гилбрэйттэй хамт ажиллаж байжээ. Тэрээр хорин жилийн турш Их Британийн Үндэсний Нүүрсний зөвлөлийн эдийн засгийн ахлах зөвлөх хийжээ. Түүний сэтгэлгээнүүд 1970-аад онд англи хэлээр ярьдаг ертөнцөд цуутай байлаа. Тэрээр Өрнөдийн шинэ уламжлалт эдийн засгийг сөрж, дан бүтээгдэхүүн гарцад төвлөрсөн хүнлэг бус технологийг шүүмжилж, төвлөрсөн бус, зохистой технологи, хүн-загвартай эдийн засгийн хандлагыг санал болгосон.

“Таймс” түүний 1973 онд хэвлэгдсэн “Жижиг тусмаа гоё” номыг дэлхийн II дайнаас хойшхи хамгийн их нөлөө үзүүлсэн 100 номын нэгээр шалгаруулжээ. Энэ номонд “Эдийн засгийн амьдралын хамгийн зохистой арга зам нь нутгийн олны эрэлтийг хангахаар орон нутгийн нөөцөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм” гэжээ. Шумахер бол Үндэсний Нийт Бүтээгдэхүүнийг хүний хөгжлийг хэмжихэд зохистой эсэхэд эргэлзсэн анхны эдийн засагч байсан юм.


 

Дунд түвшний эдийн засаг

 

Орчин үеийн технологийг бодвол дундаж технологи нь манай орны иргэдэд илүү хямд болоод байгаль орчинд ээлтэй байх болно гэж үзжээ. Бид бүтээгдэхүүний технологийн асуудлыг анхаарч үзэхгүй бол байгалийн капитал болох хязгаарлагдмал нөөцийг ирээдүйд үлдээлгүй хойч үеэ энэ ашгаас салгахаар өнөөгийн бид болчимгүй идэж сүйтгэж байна. Шумахерын сэтгэлгээ тэр үед нэмэгдэж байсан экологийн төлөө санаа зовнил болон далан онд бүрэлдэж байсан байгаль орчныг хамгаалах үзэлтэй давхцаж, Шумахер байгаль орчны “Грийнпийс” хөдөлгөөний баатар болжээ.

Үйлдвэрлэлийн төвлөрөл нь тэнцвэргүй, эдийн засагч бус байдлаараа практик бус, үр дүнгүй болгож байгаа тул үндэсний эдийн засгийн бүтцийг илүү даруу “дунд түвшний хэмжээнд” барихыг санал болгож байна.

“Ажлыг утга учиргүй, уйтгартай, ажилчны мэдрэл барсан хэлбэрээр зохион байгуулбал бага хэмжээний гэмт хэрэг болно; энэ нь хүмүүсээс илүү бүтээгдэхүүнд санаа зовж байгааг илэрхийлэх бөгөөд өрөвч сэтгэл дутсан сүнс сүлд доройтуулсан хамгийн муу оршин байхын балар тал нь болно” гэсэн Шумахерийн үг өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд үнэн байдал юм.

Шумахерийн сэтгэлгээний төв нь хэмжээний тухай асуулт байлаа. Шумахерийн санал болгосон “том доторх жижигхэн” гэсэн санаа бол төвлөрлөөс зугтаах тусгай төрөл юм. Түүнийхээр бол том байгууллага ажиллахдаа хоорондоо холбогдсон жижиг байгууллагуудын бүлэг мэт аашлах ёстой гэжээ.

 

Дүгнэлт

 

Өнөөгийн академичдаас ялгаатай нь “Унци туршлага тонн онолоос дээр” гэж Шумахер үздэг учир өөрийн сэтгэлгээг амьдралд хэрэгжүүлэхийг зорьдог байжээ. Би ч гэсэн түүнтэй санал нэгтэй байна, туршаад үзвэл яасан юм бэ, залуусаа.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ