Хувингийн ёроол хэр ойрхон бэ?

Хотгор гүдгэр, ургамлаасаа шалтгаалаад хур тунадасны 5-29 хувь нь газрын доорх усны тэжээмж болдог байна. Тэгэхээр гамгүй хандвал хувингийн ёроол нь ойрхон гэсэн үг.

Газрын доорх усны хомсдол нь хүний үйл ажиллагаа ба байгалийн нөхцөлийн харилцан хамаарал нөлөөллийн дүнд үүсдэг байна. Улаанбаатар хот орчимд газрын доорх усны түвшин 2001-2008 онд дунджаар 2.78 метр буурсан нь гүний усны нөөцөд хомсдол бий болсоныг харуулжээ. Гол шалтгаан нь олон тооны унд ахуйн болон ногоо усалгааны зориулалтаар өрөмдсөн худгуудыг буруутнаар тодруулав.

Байгалийн нөөцөөр хомсдолд маш хялбархан өртөх газрын доорх ус Хандгайт, Чингэлтэй, Хайлаастын ам, Тасганы овоо, Баянхошуу, Толгойт, Нисэх, Яармаг, Нүхт, Сонсголон, Зайсан, Их Тэнгэрийн ам, Залаат, Хүрхрээ, Гачуурт, Шар хад, Улиастайг хамарч, ихэвчлэн үндсэн чулуулгийн ан цавыг дагаж тогтсон ус байдгаaс хурдсын талбай, эзэлхүүн бага, түүнээсээ хамаарч нөөц хязгаарлагдмал байдаг ажээ.


Ус үнэтэй болох уу?

Хэмнэнэ гэвэл мөнгөтэй нь л ярих хэрэгтэй байдаг. Нийслэлийн нэг өрх өдөрт 18,232 төгрөгийн орлого олж, 16,027 төгрөгийг амьжиргаандаа зарцуулдаг. Олсон нь өөр юманд хүрэхгүй байна. Гэтэл усны үнэ нэмэгдэхээр айлуудын амьдрал дагаж хүндэрнэ. Үйлдвэрүүдийн усны үнийг нэмэхэд бараа бүтээгдэхүүний үнэ дагаж нэмэгдээд эцсийн дүндээ дахиад л өрхийн санхүүд ачаалал нэмнэ.

Гэтэл ундны усыг аж ахуйн хэрэглээ болон үйлдвэрийн зориулалтаар үргүй зарж байгаа нь их байна. Бид ундны усаар машин угааж, үйлдвэр ажиллуулж, зүлэг усалж, усан оргилуураар ууршуулж, нойлдоо татчихдаг.


 

Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах уу?

 

Зөвхөн манай Баянгол дүүрэгт 185,104 мянган хүн аж төрж байна. Энд өглөө бүр 47,043 айлын гал дээр цай буцалдаг. Гэр хороололд нэг хүн 5.3 литр цэвэр ус хэрэглэж байхад орон сууцанд амьдардаг хүн 212 литр ус хэрэглэж байна. Гэтэл нэг хүнд дунджаар 83 литр ус хэрэгтэй юм. Нэг нь дутаад, нөгөө нь хэтрүүлээд шударга бус байгаа биз. Хүнд энэ насны амьдрал л үнэтэй. Гэтэл тэр үнэтэй цагийг худгийн оочерт хэрэлдэж өнгөрөөх нь зөв шийдэл биш.

Нийслэлд бусад аймаг хот хөдөөнөөс өдөрт 102 хүн бүрмөсөн шилжин ирж, 39 хүн бусад аймаг хот руу шилждэг. Одоо 10.1 мянган хүн албан ёсны хаягийн хөдөлгөөн, бүртгэлгүй байна. Тэгвэл бид хотод шинээр ирэгсдийг одоогийнх шиг задгай хараа хяналтгүй орхилгүй хотын журам зааврын дагуу хүлээн авч заншвал хотынхоо усны хэрэглээг цаашлаад амьдралынхаа хэв маягийг ч тунгалаг байлгах боломжтой.. Цөлх монгол ухаанаар бодсон ч нэг хонхорт сая хүн байтугай сая хонь удаан багтахгүй биз дээ.

Ундны цэвэр усыг ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрийн зорилгоор ашиглахыг зогсоож, усны менежмент хийж, хур тунадасны усны нөөц хураагууртай болж, түүнийгээ зүлэг услах, үйлдвэрийн хэрэгцээнд ашиглаж байя. Цас, үер, борооны усыг хурааж Улаанбаатарын цангааг хангах усан сан, хиймэл нуурыг хотын ойр орчимд байгуулах нь гол шийдэл болно.


Хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлт

Монгол орны уур амьсгал ирээдүйд улам хуурайшин, зун нь халуун болох, улмаар ган, гандуу байдал нэмэгдэх хандлагатай гэж судлаачид зөгнөж байна. Үүнд усны асуудлыг зөнд нь хаясан Засгийн газар буруутай. Алсыг харсан далайцтай бодлого одоо хэрэгжүүлэхгүй бол хохирогч нь хожим энэ сонинг уншигчийн гэр бүл, хүүхдүүд та бид болно.

Гадаргын усны урсацыг нь нэмэхээр байнгын урсацтай Туул, Сэлбэ, Улиастай голын эхэнд торлог тарьж, далан байгуулж, усан сан үүсгэх, гүний цэвэр усыг хэмнэлттэй зарцуулах, тоолууржуулах, гүний усны нэмэлт эх үүсвэр хайх, цэвэр усны бохирдлыг зогсоох, гэр хорооллын олон жорлонг сайжруулах, хайрга олборлохыг зогсоох, усыг дахин ашигладаг технологи нэвтрүүлэх гээд устай болох арга бас олдоно.

Ундны усны баталгаатай эх үүсвэрийг нэмэхийн зэрэгцээ хамгийн хямд арга нь усыг үнэтэй болгож, хэмнэх хэмнэх, бас дахин хэмнэх зам юм. Устай бол улсын наадам үзнэ дээ.

">

УСГҮЙ ГАЧААЛ УЛААНБААТАРТ НҮҮРЛЭЖ БАЙНА

Uncategorised   •   2012-02-17

 

2020 он Улаанбаатар хот усны гачаалд орж, гүний усны түвшин 1-3 метрээр буурах хандлагатай байна. Нэг сая хүн усгүй болоход яах вэ?

Нийслэлийн цэвэр усны хэрэгцээг 160 худгаас 170 мянган шоо метр ус татаж байна. Гэтэл хүн амын нягтаршил, үйлдвэр аж ахуйн газрууд олноор нэмэгдсэнээс газрын доорхи усны нөөц багасч бохирдох болжээ. Энэ мега хотод 1,161,800 хүн оршин сууж байна. Их хотын хүн амын огцом өсөлт, тэлэлтийг дагаад дэд бүтцийн хүрэлцээ хангамж дутагдан, хүн амд үзүүлэх төр нийгмийн үйлчилгээ илтэд доголдож байна. Шүдээ зуугаад зүтгээд л байна. Гэтэл нэг сая хоёр зуун мянган хүн усгүй болбол бид яах вэ?


Хувингийн ёроол хэр ойрхон бэ?

Хотгор гүдгэр, ургамлаасаа шалтгаалаад хур тунадасны 5-29 хувь нь газрын доорх усны тэжээмж болдог байна. Тэгэхээр гамгүй хандвал хувингийн ёроол нь ойрхон гэсэн үг.

Газрын доорх усны хомсдол нь хүний үйл ажиллагаа ба байгалийн нөхцөлийн харилцан хамаарал нөлөөллийн дүнд үүсдэг байна. Улаанбаатар хот орчимд газрын доорх усны түвшин 2001-2008 онд дунджаар 2.78 метр буурсан нь гүний усны нөөцөд хомсдол бий болсоныг харуулжээ. Гол шалтгаан нь олон тооны унд ахуйн болон ногоо усалгааны зориулалтаар өрөмдсөн худгуудыг буруутнаар тодруулав.

Байгалийн нөөцөөр хомсдолд маш хялбархан өртөх газрын доорх ус Хандгайт, Чингэлтэй, Хайлаастын ам, Тасганы овоо, Баянхошуу, Толгойт, Нисэх, Яармаг, Нүхт, Сонсголон, Зайсан, Их Тэнгэрийн ам, Залаат, Хүрхрээ, Гачуурт, Шар хад, Улиастайг хамарч, ихэвчлэн үндсэн чулуулгийн ан цавыг дагаж тогтсон ус байдгаaс хурдсын талбай, эзэлхүүн бага, түүнээсээ хамаарч нөөц хязгаарлагдмал байдаг ажээ.


Ус үнэтэй болох уу?

Хэмнэнэ гэвэл мөнгөтэй нь л ярих хэрэгтэй байдаг. Нийслэлийн нэг өрх өдөрт 18,232 төгрөгийн орлого олж, 16,027 төгрөгийг амьжиргаандаа зарцуулдаг. Олсон нь өөр юманд хүрэхгүй байна. Гэтэл усны үнэ нэмэгдэхээр айлуудын амьдрал дагаж хүндэрнэ. Үйлдвэрүүдийн усны үнийг нэмэхэд бараа бүтээгдэхүүний үнэ дагаж нэмэгдээд эцсийн дүндээ дахиад л өрхийн санхүүд ачаалал нэмнэ.

Гэтэл ундны усыг аж ахуйн хэрэглээ болон үйлдвэрийн зориулалтаар үргүй зарж байгаа нь их байна. Бид ундны усаар машин угааж, үйлдвэр ажиллуулж, зүлэг усалж, усан оргилуураар ууршуулж, нойлдоо татчихдаг.


 

Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах уу?

 

Зөвхөн манай Баянгол дүүрэгт 185,104 мянган хүн аж төрж байна. Энд өглөө бүр 47,043 айлын гал дээр цай буцалдаг. Гэр хороололд нэг хүн 5.3 литр цэвэр ус хэрэглэж байхад орон сууцанд амьдардаг хүн 212 литр ус хэрэглэж байна. Гэтэл нэг хүнд дунджаар 83 литр ус хэрэгтэй юм. Нэг нь дутаад, нөгөө нь хэтрүүлээд шударга бус байгаа биз. Хүнд энэ насны амьдрал л үнэтэй. Гэтэл тэр үнэтэй цагийг худгийн оочерт хэрэлдэж өнгөрөөх нь зөв шийдэл биш.

Нийслэлд бусад аймаг хот хөдөөнөөс өдөрт 102 хүн бүрмөсөн шилжин ирж, 39 хүн бусад аймаг хот руу шилждэг. Одоо 10.1 мянган хүн албан ёсны хаягийн хөдөлгөөн, бүртгэлгүй байна. Тэгвэл бид хотод шинээр ирэгсдийг одоогийнх шиг задгай хараа хяналтгүй орхилгүй хотын журам зааврын дагуу хүлээн авч заншвал хотынхоо усны хэрэглээг цаашлаад амьдралынхаа хэв маягийг ч тунгалаг байлгах боломжтой.. Цөлх монгол ухаанаар бодсон ч нэг хонхорт сая хүн байтугай сая хонь удаан багтахгүй биз дээ.

Ундны цэвэр усыг ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрийн зорилгоор ашиглахыг зогсоож, усны менежмент хийж, хур тунадасны усны нөөц хураагууртай болж, түүнийгээ зүлэг услах, үйлдвэрийн хэрэгцээнд ашиглаж байя. Цас, үер, борооны усыг хурааж Улаанбаатарын цангааг хангах усан сан, хиймэл нуурыг хотын ойр орчимд байгуулах нь гол шийдэл болно.


Хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлт

Монгол орны уур амьсгал ирээдүйд улам хуурайшин, зун нь халуун болох, улмаар ган, гандуу байдал нэмэгдэх хандлагатай гэж судлаачид зөгнөж байна. Үүнд усны асуудлыг зөнд нь хаясан Засгийн газар буруутай. Алсыг харсан далайцтай бодлого одоо хэрэгжүүлэхгүй бол хохирогч нь хожим энэ сонинг уншигчийн гэр бүл, хүүхдүүд та бид болно.

Гадаргын усны урсацыг нь нэмэхээр байнгын урсацтай Туул, Сэлбэ, Улиастай голын эхэнд торлог тарьж, далан байгуулж, усан сан үүсгэх, гүний цэвэр усыг хэмнэлттэй зарцуулах, тоолууржуулах, гүний усны нэмэлт эх үүсвэр хайх, цэвэр усны бохирдлыг зогсоох, гэр хорооллын олон жорлонг сайжруулах, хайрга олборлохыг зогсоох, усыг дахин ашигладаг технологи нэвтрүүлэх гээд устай болох арга бас олдоно.

Ундны усны баталгаатай эх үүсвэрийг нэмэхийн зэрэгцээ хамгийн хямд арга нь усыг үнэтэй болгож, хэмнэх хэмнэх, бас дахин хэмнэх зам юм. Устай бол улсын наадам үзнэ дээ.

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ