Эрүүл мэндгүй бол монгол хүнгүй болно. Монголгүй бол энэ баялаг тэгээд хэнд хэрэгтэй юм бэ? Тэгэхээр Монгол улсын гол баялаг эрдэс нүүрс биш эрүүл саруул иргэд билээ.

Хүний аз жаргалын аравны ес нь эрүүл мэндээс шалтгаалдаг. Артур Шопенхауэр(германы философич)

Эрүүл мэндгүй бол Монгол хүнгүй болно.Монгол хүн үгүй бол Монголын баялаг хэнд хэрэгтэй юм бэ?

Үг авдаггүй хүмүүст яаж ч хэлээд нэмэргүй байдагюм байна. “Эдийн засгийн хөгжил хүртээмжтэй, нийгмийн бодлого тэнцвэртэй, өрсөлдөх чадвартай байгааг үнэлэх хэмжүүр нь монгол гэр бүл” гэж амаа цуцтал хэлээд энэ засаг сонссонгүй. Гэр бүлийг макро эдийн засгийн нүдээр харвал тэд л зах зээлд хүний болон санхүүгийн нөөцөө нийлүүлж, хариуд нь зах зээлээс тэр хэрээр цалин, ашиг, хүү хэлбэрээр орлогоо авсан байх ёстой. ДНБ 17 хувь өслөө гээд Монголын олонхи гэр бүл олигтой орлого олсонгүй, амьжиргаа нь 17 хувь сайжирсангүй. Цөөхөн даргын гэр бүл л хагартлаа баяжсаар дараагийн сонгуулийг тулгалаа. Энэ Засгийн газар биднийгээ баярлуулсангүй, ядуурал 39 хувьд хүрлээ. Өнгөрсөн оны сүүлчээр ийм статистик гарч байсан атал саяхнаас “дахиад хэмжээд үзсэн чинь ядуурал буураад 29 хувь болчихож” гэж яриад байгаа нь огт үнэмшилгүй сонсогдож байгаа юм. Хагас жил хүрэхгүй хугацаанд ядуурлыг 10 хувь бууруулчихдаг Засгийн газар байвал алтан үсгээр нэрийг нь мөнхлөх юмсан.

Баялгийн шударга бус хуваарилалтын урхаг эрүүл мэндийн салбарт үүссэн дарамтаас тод харагддаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийтэд хүртээмжгүй боллоо. Үйлчилгээний чанар тааруу байна. Ор хүрэлцээгүйгээс өвчтөн эмнэлгийн корридорт хэвтэх нь жирийн үзэгдэл. Хүн амын өвчлөлд бэртэл, хордлого давамгайлж байна. Халдварт өвчин, түүний дотор бэлгийн замын халдвар, сүрьеэ, вируст гепатит зонхилж байна. Жирэмсний хяналт хангалтгүй байна. Орчны бохирдол иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх боллоо.

Улаанбаатарт хүүхдийн багтраа өвчин Мандалговь, Арвайхээрт амьдардаг хүүхдүүдийнхээс 3.5 дахин илүү байна. Бронхитын өвчлөл Улаанбаатарт Мандалговиос 2 дахин илүү байна. Нийслэлд амьсгалын замын хүнд хэлбэрийн эмгэг нэмэгдсээр байгаа нь агаарын бохирдлоос өөр юунаас хамааралтай байх билээ. Буруутан нь баялгийг шудрага бус хуваарилсан Засгийн газраас өөр хэн байх билээ !

Эрүүл гуйлгачин, өвчтэй Хаанаас жаргалтай

Эрүүл мэнд гэдэг амьдралд хамгийн үнэтэй нь юм. Эрүүл мэнд үгүй бол амьдралын бусад бүх баялаг байхгүй болно. Ийм үнэтэй зүйлийг Монголчууд нийтээрээ алдсаар байгаагийн шалтгааныг би “Засгийн газрын буруу бодлого, буруу санхүүжилт, хариуцлагагүй дарга нарт л байгаа” гэж үзэж байна.

Эрүүл чийрэг хүнээс л их бүтээмж гардаг. Бүтээмж өндөр бол орлого арвин. Эрүүл мэндийг эмнэлэг, эмийн санд л байдаг мэтээр эндүүрэх зуршлаас салах хэрэгтэй байна. Эрүүл мэнд бидний хооллох, спортоор хичээллэх дадал зуршлаас гадна өдөр тутмын амьдралыг минь бүрдүүлж байгаа орчин нөхцлөөс шууд хамааралтай. Бохирдсон орчинд хүн яаж ч зөв хооллоод, спортоор тогтмол хичээллээд, урьдчилан сэргийлээд нэмэргүйд хүрч байна. Агаар, хөрсний бохирдол, хотын шуугиан, нийгмийн бухимдал зэрэг нь иргэн хүнд ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛболон хувирч өөрөөс нь хамааралгүйгээр эрүүл мэндийг нь сүйтгэж байна.

Засгийн газар ухаалаг байсан бол эдийн засгийн их өсөлтөөс унасан мөнгийг утаагүй зууханд бус орон сууцжуулалт, хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, дархлалын түвшинг сайжруулахад чиглүүлж болох л байсан. Олон хүн өвчнөөсөө бус, уг өвчнөө эдгээх гээд уусан эмнээсээ болж үхэж байна.Утаанаас илүү тоосжилт, хэт нарийн ширхэгтэй тоосонцор хүмүүсийн эрүүл мэндийг баллаж байгааг зогсоох байсан.

Архидалтыг зогсоож, эрүүл амьдралыг сурталчлах байсан. Жилдээ 100 шил архи айл бүрт oногддог Монгол оронд тоогоо алдсан олон баар, уушийн газаруудхэнд хэрэгтэй вэ?

Нэг сайн эмч зуун даргатай тэнцэнэ

Уг нь бид хэний ч өмнө нүүр улайхааргүй шилдэг эмч нартай. Тэд маань мэргэжилдээ үнэнч, иргэддээ хайртай. Мэргэшил чадварыг нь гадныхан ч хүлээн зөвшөөрдөг. Тэвчээртэй, хүлээцтэй, ажилсаг хүмүүс. Гэтэл монголоос өөр хаанахын ч эмч ийм бага цалингаар, хэтэрсэних ачаалалд, цалингаас цалинд, өрнөөс өрөнд амьдрахгүй. Дэлхийн бүх улсад эмч хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй, Эмч нарын үнэ цэнэ ийм үнэгүй байхад бид үнэтэй эрүүл мэндээ тэдэнд даатгаж чадах уу?Чадахгүй. Чадахгүй учраас л гадныханд хамаг мөнгөө өгч байгаа биздээ.

Тэдний төлөө төр засаг юу хийх ёстой вэ? Юуны өмнө эрүүл мэндийн салбар дахь Зөвлөлтийн үеийн хандлага, бодлогоо өөрчилж, тогтолцоогоо солихгүй бол “муу сайдыг сайн сайдаар сольчихбол эмнэлэг сайжирна” гэж боддог маань 22 жил үр дүнгүй явж ирлээ. Эрүүл мэндийн салбарыг илүү прагматик, илүү сэргэг ухаанаар харъя. Эмч нартаа ур чадвар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх бололцоог нээе.

Эмч нарынхаа ажиллах нөхцөл, технологийн чадамжийг дээшлүүлье. Хүний хүчин зүйлээс хамааралгүйгээр бодитой оношлох орчин цагийн техник технологийг нэвтрүүлж, эмч, сувилагчдыг мэргэжлээ байнга дээшлүүлэх боломжоор хангая. Эмнэлгийн хүртээмжийг жигд болгоё. Эдгээр зорилтуудыг ойрын хоёр жилийн дотор гүйцэлдүүлэхийн төлөө бид чадах бүхнээ хийх болно.

Эрүүл мэндийн “алуурчин”-тай тэмцье

Хэдхэн жилийн өмнө би “эдийн засгийн алуурчин”-ы тухай бичсэн. Тэгвэл өнөөдөр “эрүүл мэндийн алуурчин” Монгол хүний тэр тусмаа хүүхдүүдийн маань эрүүл мэндийг ноцтой хохироож байна.

Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушигны үрэвслийн гол шалтгаан болж байгааг судлаач Б.Бурмаа, Н.Сайжаа нар тогтоожээ.

Улаанбаатарын хүүхдийн цусанд хар тугалганы дундаж агууламж 16 мкгр/дл байгаа нь агаар дахь хар тугалганы хэмжээ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгааг О.Байгалийн судлагаа илрүүлжээ.

Улаанбаатарын агаар дахь хар тугалгын эх үүсвэр нь замд түгжирч байгаа 200 мянган машины утаатай холбоотой. Агаар дахь хорт бодисын олонхийг нь гэр хорооллын 165 мянган өрх өдөрт 1726тонн нүүрс шатааж байгаагаас болдог. Агаар дахь тоосонцорын хэмжээ энэ их нүүрсний үнснээс ялгардаг. Ногоон байгууламж, цардмал зам байхгүйгээс үнс тоос бидний хөлөөр агаарт пургисаар. . .

Ингээд л тоочоод байвал яалт ч байхгүй Засгийн газар,нийслэл,дүүргүүдажлаа хийсэнгүй гэдэг л дүгнэлтэд хүрнэ. Боломж байсан уу гэвэл байсан. Засгийн газар санаачлагатай байсан бол 2 жилийн дотор 5-р цахилгаан станц босчих байлаа. Гэр хорооллын цахилгааны үнийг шөнийн цагаар “Тэг” болгож, цахилгаанаар халаавал утаагүй Улаанбаатар ойрхон байлаа.

Монголд нүүрснээс их юм алга. Үүнийг айл бүр шатааж байхаар ЦС-д түлээд хямд цахилгаан үйлдвэрлэх боломж бүрэн байгаа. Хийжүүлэх, шингэрүүлэх зэргийг хийдэггүй юм гэхэд ядаж л цахилгаан үйлдвэрлэчих чадвар Монголчуудад байгаа санагдах юм. Авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хар тугалгагүй бензин хэрэглэх ажлыг Засгийн газраас өөр хэн санаачилж, хэн хийх билээ. Хийгээгүй учраас бидний эрүүл мэндийг хохироосныхоо төлөө хариуцлага, ядаж ёс зүйн хариуцлага хүлээж ахин сонгогдохгүй байгаасай.

Товчхондоо боломж дүүрэн байсан. Манай дарга нарт боловсрол, мэдлэг мэдээлэл, мөнгө хөрөнгө хангалттай. Ганцхан сэтгэл л алга. Түмнээ гэх сэтгэлгүй хүмүүс засаг барихаар бүрэн боломжийг дүүрэн зовлон болгон хувиргахаас хэтэрдэггүй юм байна. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог.

">

ЭРДЭС БИШ ЭРҮҮЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГ

Uncategorised   •   2012-02-17

<< БҮХ МЭДЭЭГ УНШИХ